card

Product

ASSA ABLOY TRAKA

TRAKA нь байгууллагын менежмент, ажил үүргийн хуваарь, цаг ашиглалт, аюулгүй байдал, өмч хөрөнгийн ашиглалт, хүний нөөц, бүтээмж, зардал хэмнэлт зэрэг бизнесийн үйл ажиллагааны шаардлагатай хүчин зүйлс бүгдтэй гойд уялдаж чаддаг ТҮЛХҮҮРИЙН хяналт удирдлагын УХААЛАГ систем юм.Энэ систем нь танай байгууллагын чухал түлхүүрүүдийг /өрөө тасалгаа, байгууламж, төхөөрөмж, тоноглол, тээврийн хэрэгсэл гм / өндөр зэрэглэлийн хамгаалалтын төмөр кабинетад аюулгүй хадгалахын зэрэгцээ түлхүүр тус бүрийг тогтсон цагийн хуваариар, уг түлхүүрийг ашиглах эрх бүхий хүн л авах боломжтойгоор програмчилдаг.

Зөвхөн эрх бүхий ажилтнууд түлхүүрийн кабинетад нэвтэрч, зөвхөн өөрийн ашиглах эрхтэй түлхүүрүүдийг авч ашигласнаар тухайн ажилтнуудын хариуцлагыг дээд төвшинд хүргэдэг.

Түлхүүр бүрийн хэн хэзээ авсан, хэзээ буцааж хийсэн үйлдэл бүр нь бүртгэгддэг ба хугацаа хэтрүүлэх, буцааж хийхгүй байх гэх мэт зөрчил гарсан тохиолдолд админд эргэн мэдээлэх зэрэг маш өргөн боломж, давуу талуудтай  тул түлхүүр ашиглалтаар дамжуулан байгууллагын өмч, хүний болон бусад нөөцийг хамгийн үр ашигтайгаар хянах, удирдах боломжийг танд олгодог.

Түлхүүрийг авах эрх нь хувийн кодоор нээгдэх ба давхар биометрик хамгаалалт /хурууны хээ, алганы хээ, IRIS буюу нүдний солонгон бүрхэвч, алкометр гм/ нэмэх боломжтой тул нэмэлт ажилтан шаардлагагүйгээр найдвартай байдлыг дээд зэргээр хангадаг. Дангаараа болон танай байгууллагад ашиглагддаг бусад системтэй /цаг ашиглалт, нэвтрэх картын систем гм/ хоршин ажилладаг давуу талтай.

Түлхүүрийн ухаалаг менежментийг үндэслэгч, энэ салбарын дэлхийн шилдэг инноваци нэвтрүүлэгч Английн Трака компани нь 1990 онд үүсгэн байгуулагдсан ба 2012 оноос эхлэн дэлхийн шилдэг цоож үйлдвэрлэгч ASSA ABLOY группын бүрэлдэхүүнд нэгдсэн.

Хүсэлт илгээх