card

Product

ABLOY

Финлянд улсын ABLOY компани нь 110 гаруй жилийн түүхтэй дэлхийн хамгийн шилдэг цоож үйлдвэрлэгч юм. ABLOY нь

дэлхийд тэргүүлэгч дискний цлиндрийн технологи, электромеханик цоожийг үндэслэгч, хөгжүүлэгч бөгөөд аюулгүй байдлыг дээд зэргээр хангах, онцгой найдвартай хамгаалалттай цоож, шийдлүүдийг санал болгодог.   

ABLOY нь цоожны салбарт дэлхийд анх удаа уламжлалт технологийг халж цоо шинэ дискний технологийг үүсгэсэн бөгөөд түүнийгээ шат дараатай хөгжүүлсэнээр ABLOY PROTEС гэсэн гайхамшигт технологийг бий болгосон юм. Эргэлдэгч дискүүдийг ашигласан, ABLOY PROTEC технологи нь дэлхийн цоожны мэргэжилтэнүүдэд уламжлалт технологиос хол давсан, харьцуулшгүй олон давуу талуудтай, дэлхийн хамгийн найдвартай шилдэг технологи хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн.

ABLOY PROTEС технологийн онцлог нь:

• Түлхүүр нь 2 өөр радиусын зүсэлттэй, хамгаалалтын кодлолтой учираас үйлдвэрлэгчээс өөр газар хувилах олшруулах аргагүйгээс гадна түлхүүр таарах магадлалын тоо тэрбумд 1 учир түлхүүр тааруулах боломжгүй.

• Түлхүүрийн нүх жижиг, түлхүүр блоклох системтэй

• Цилиндр нь ямар нэгэн пүрш, хэлгүй учир гацах, хөлдөх эрсдэлгүй.

• Ган дискүүд нь элэгдэл багатай, эдэлгээ маш удаан. 

* Цлиндрийн хамгийн гадна талд тусгай сайжруулсан ган диск оруулсан тул түлхүүрийн нүхийг дрилдэж эвдэх боломжгүй гм олон давуу талуудтай.

Хүсэлт илгээх